card
×

ИХ БОДЬ ГРУПП

Бүтээлээ сүндэрлүүлж хөгжилд өртөөлцгөөе

Нийт төслүүд

Нийт төслүүд

Бидний тухай

        Бид ногоон, тогтвортой хөгжлийг эрхэмлэн дэлхийн жишигт нийцсэн групп болох зорилготойгоор 2017 онд барилга угсралтын чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж, 2024 оноос тээвэр, авто худалдаа, бетон зуурмагийн үйлдвэртэй болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

Өдгөө бизнесийн салбарт 11 охин компани, 1 хөрөнгө оруулалттай компани, 1 салбартай 150 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааны чиглэлүүд:

  • Барилга угсралт, засал, Өргөх машин механизм
  • Тээвэр, авто худалдаа, засвар үйлчилгээ, Хүнд машин механизм түрээс
  • Барилгын сантехник, цахилгаан, агаар сэлгэлт
  • Бараа материалын импорт, худалдаа
  • Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт
  • Хуулийн зөвлөх
  • Металл фасад
  • Бетон зуурмагийн үйлдвэрлэл
  • Харуул хамгаалалт

ЭРХЭМ ЗОРИЛГО

“Менежментийн шилдэг шийдлээр тогтвортой хөгжил, үнэ цэнийг бий болгосон ногоон бүтээн байгуулалтыг бүтээнэ.”

АЛСЫН ХАРАА

“Хүн төрөлхтний тогтвортой хөгжилд нийцсэн үнэт зүйлс бүтээлцэнэ.”

УРИА ҮГ

Бүтээлээ сүндэрлүүлж хөгжилд өртөөлцгөөе!

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Аюулгүй ажиллагаа - Группийн бүх түвшний үйл ажиллагаанд эрүүл аюулгүй ажиллагааг эрхэмлэнэ.
  • Стандарт - Чанарын үзүүлэлтүүдийг хангана.
  • Хариуцлага - Зорилгоо биелүүлж ажиллана.
  • Ур чадвар – Туршлагаар үнэ цэнийг бүтээнэ.
  • Хамт олон - Ёс зүйтэй, хариуцлагатай, бүтээлч, нөхөрсөг хамт олон байна.
  • Хамтын ажиллагаа – Харилцагчидтайгаа найдвартай хариуцлагатай хамтарна.
Дэлгэрэнгүй танилцуулга

Охин компаниуд

default